Ирээч Та үнэний Ариун Сүнс ээ

Filed under: by: Mgl - Praise

Ирээч Та үнэний Ариун Сүнс ээ
Энэ газрыг донсолгон ирээч ээ
Худал ба шунал гэм нүгэлдээ нурсан
Бидний сэтгэлийг ариусгаач

Ирээч ивээлийн Ариун Сүнс ээ
Тэнгэрийг зааглан Та бууж ирээч ээ
Ариун Сүнсний дөл тэнгэрээс бууж ирээд
Дүрэлзэн асаач Эзэний алдрын төлөө

Сэргэн мандлын галыг Та бадраагаа
Үнэн үгээрээ энэ газрыг шинэчлээч ээ
Ивээл хайрынхаа голыг Та урсгаач ээ
Ариун Сүнс минь энд дүүрэн салхилаач

Цагаан хувцас өмссөн ариун ард түмэн
Эзэний алдрын төлөө одоо босоцгоож
Бүх үндэстнийг эмчлэн урагшаа алхах
Алдрын өдрийг бидэнд өгөөч

1 сэтгэгдэл:

On October 21, 2012 at 11:39 PM , Unknown said...

баярлалаа