Миний амьдрал хаврын
Анхны ягаан цэцэг шиг
Анхилуунаас анхлуунаар цэцэглэнэ
Үүл холдож нар гардаг шиг
Миний сэтгэлийг Та
Үүрийн ягаан туяа мэт гэрэлтүүлнэ
Өвөл дуусч хавар ирдэг шиг
Гуниг зовлонг Та надаас холдуулсан
Амьдралд минь баяр баяслыг
Сэтгэлд минь амар тайвныг
Та бэлэглэсэн
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл: