Ах эгч дүүсийн баяр

Filed under: by: Mgl - Praise

Ах эгч дүүсийн баярын өдөр
Цуглан дуулах магтаал байна
Ариун Эзэний хүслийн дагуу
Хуримын ёслол үйлдэцгээе
Хайрын болзоот энэ залуусыг
Нэг бие болгон өгөөч дээ
Хоёр сэтгэл өрх гэрийг
Нэгэн хүсэлт болгооч дээ

Энэ дэлхий дээр амьдрах туршид
Нэгэн замаар явуулаач
Итгэл сэтгэл нэгэн хүслээр
Их Эзэн минь дагуулаач
Бие биенийгээ итгэн хүндэлж
Хайрлан туслан амьдрахад
Бартаат замын зовлон жаргалыг
Туулан гарахад туслаач дээ

Ариун Аав минь бид нар Тандаа
Сөгдөн мөргөж гуйцгаах нь
Амраг хоёрыг энэ дэлхий дээр
Аз жаргалтай амьдруулаач
Итгэлт гэр бүлд урам хайрлаж
Аврагч Эзэнд үйлчлүүлээч
Энэхэн дэлхийг орхин одоход
Мөнхийн улсдаа аваач дээ

0 сэтгэгдэл: