Их Эзэнийхээ бүтээсэн байгаль дэлхийг
Өөрийнхөө сэтгэлд зураглан бодоход
Тэнгэрийн одод цахилан гялалзах гялбаа
Эзэний хүч чадал орчлонгоор түгсэн
Их Эзэний агуу алдар сүр хүчийг
Миний бие сүнс магтан дуулж байна
Их Эзэний агуу алдар сүр хүчийг
Миний бие сүнс магтан дуулж байна
Шигүү ойгоор бартаатай хөндий талаар ч
Шувуудын наадан жиргэж буйг сонслоо
Намуун дөлгөөн урсаж буй голын чимээ ч
Их Эзэний авъяас чадлыг дуулан байна
Их Эзэн минь ганц хүүгээ энхрийлэхгүй
Бид нарын төлөө дэлхийд илгээсэн
Загалмай дээр Өөрийнхөө цусыг урсган
Миний бүх гэмийн төлөөсийг төлсөн
Есүс Эзэн энэ дэлхийд дахин ирээд
Ер бусын улсдаа намайг аваачна
Даруу зангаар Түүнийг хүндэтгэн мэхийж
Мөнхийн Их Эзэнийг магтанхан дуулна
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл: