Амьд Эзэн

Filed under: by: Mgl - Praise

1. Мөнхийн улсын Эзэний бүтээсэн
Монголын сайхан эх оронд
Эзэн Бурхан биднийг аврахаар
Энхрий ганц Хүүгээ илгээсэн

Авралын үгээ зүрхэнд шингээсэн
Алтан дэлхийн мөнхийн Эзэн
Амин үгээр биднийг жолоодсон
Ариун сүнсний амьд Эзэн

2. Үнэн үгээ чихэнд сонсгоод
Үлэмжийн хайранд биднийг өлгийдсөн
Үүрд мөнхийн Эзэний бүтээл
Үзэсгэлэнт сайхан байгаль дэлхий

3. Замбуулин хорвоод амьдруулж өгсөн
Чинхүү хайранд намайг энхрийлсэн
Өөрийн бүтээсэн нандин бүхнийг
Өвлүүлж өгсөн агуу Их Эзэн

0 сэтгэгдэл: