Их Эзэнээс зугтан тэнэж яваад

Filed under: by: Mgl - Praise

Их Эзэнээс зугтан тэнэж яваад
Одоо би ирлээ
Гэмт замаас гуниг зовлон амсаад
Тандаа би ирлээ

Нэгэнт би ирсэн тул дахин тэнэхгүй
Хайрын гараар угтан аваач
Тандаа би ирлээ

Тэр алтан үеийг дэмий үрээд
Одоо би ирлээ
Би гэмшлийн үнэн нулимстайгаар
Тандаа би ирлээ

Гэмд гинжлүүлж ядран тэнүүчилсээр
Одоо би ирлээ
Үгэнд тань итгэн хайрыг хүсээд
Тандаа би ирлээ

Миний сүнс өвдөж зүрх минь шархлаад
Одоо би ирлээ
Хүч чадлаа шинэчлэн найдвар авахаар
Тандаа би ирлээ

0 сэтгэгдэл: