Бидний Эзэн намайг өсгөх Хоньчин юм
Түүний энхрийхэн хурга нь би билээ
Шимтэй ногоон талаар намайг бэлчээдэг
Тунгалаг цэвэрхэн усаар ундаалдаг
Их Эзэн миний сайн Хоньчин
Бяцхан хурга нь би билээ
Улирал бүр бэлчээр сэлгэн намайг цатгах учир
Дутах зүйл надад нэгээхэн ч үгүй
Хөөрхөн шувууд дуулан жиргэх өглөөгүүр
Наран улааран жаргах үдшийн цагт
Надад хайртай миний хоньчин өөрлүүгээ
Намайг үргэлж дуудаж байдаг юм
Догшин араатан намайг айлгаж чадахгүй
Аадар хар салхи сүрдүүлж чадахгүй
Миний Эзэн хүчит гараа сунган дэлгээд
Өдөр шөнө үргэлж намайг хамгаална
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл: