Ертөнцийн Эзэний агуу хайрыг

Filed under: by: Mgl - Praise

Ертөнцийн Эзэний агуу хайрыг
Үгээр илэрхийлж баршгүй
Өндрөөс өндөр одны цаанаас
Аймшигтай зовлонт газар дээр
Үхмэл сүнсийг аврахын тулд
Өөрийнхөө Хүүг илгээж
Загалмайд Тэр Түүнийг цовдлуулаад
Гэмт бидэнтэй эвлэрсэн

Их Эзэний минь агуу их хайрыг
Хэмжээлээд ер барахгүй
Их Эзэнийхээ хувирашгүй хайрыг
Бүгдээрээ магтан дуулцгаая

Дэлхийн сүр жавхлант хаанчлал устаж
Эцэсгүй зовлонт үе ирэхэд
Их Эзэнийг эсэргүүцэгч сүнснүүд
Тарчилж зовон уйлах боловч
Хэмжээлшгүй их хайраараа биднийг
Их Эзэн энэрэн хайрлаад
Бүх гэмийг минь уучилсан учир
Энэ хайрыг мартах гэж үү
Тэнгэр огторгуйг цаас болгоод
Тэнгис далайг бэх болгосон ч
Хэмжээлшгүй агуу Түүний хайрыг
Бүгдийг нь бичих гээд хүрэхгүй
Их Эзэний минь агуу их хайрыг
Бүгдийг нь багтааж чадахгүй
Тэнгэр өөдөө давхарлаад тавьсан ч
Тэнгэр түүнийг дүүргэхгүй

0 сэтгэгдэл: