Загалмайн цэргүүд минь ээ

Filed under: by: Mgl - Praise

Загалмайн цэргүүд минь ээ
Их Эзэний төлөө босоод
Туг сүлдээ өмнөө бариад
Зоригтой тэмцээрэй

Их Эзэн бүхнийг дийлээд
Өөрийгөө алдаршуулахаар
Их цэргээ хөтлөн дагуулж
Ялалтыг авчирдаг

Загалмайн цэргүүд минь ээ
Их Эзэний төлөө босоод
Бүрээний дууг сонсонгуут
Итгэлтэй тэмцээрэй

Тоолж баршгүй дайсны өмнө
Их Эзэнийг дагаж явахад
Хүч чадалт Есүс Эзэн
Бидэнд хүчийг өгдөг

Загалмайн цэргүүд минь ээ
Их Эзэний төлөө босоод
Чиний хүч чадал дутахад
Их Эзэнд итгээрэй

Тэр үнэний хуягийг өмсөн
Үргэлжид Түүнээс гуйгаад
Өөрийнхөө авсан үүргийг
Чин хүслээр хийгээрэй

Загалмайн цэргүүд минь ээ
Их Эзэний төлөө босоод
Өнөөдөр тэмцэн тэмцээд
Ялалтын дууг дуулна

Ялалт байгуулсан цэргүүд
Үүрд мөнхийн амийг олоод
Алдартай Эзэний хамтаар
Хаантан мэт амьдарна

0 сэтгэгдэл: