Долоон өдөр

Filed under: by: Mgl - Praise

Уудам тал хөндий нь хө
Ухаант Эзэний бүтээлээ хө
Эгэл түмнийг баясуулдаг нь хө
Эзэн Таны авралаа хө

Үүлэн хиргүй тэнгэр нь хө
Зүйрлэшгүй Эзэний бүтээлээ хө
Зүрх сэтгэлийг уяраадаг нь хө
Эзэн Таны хайраа хө

Эргээ цалгих нуур нь хө
Их Эзэний бүтээлээ хө
Энэрэл журмыг сануулдаг нь хө
Эзэн Таны сургаалаа хө

Бургас гацуур модод нь хө
Бурхан Эзэний бүтээлээ хө
Бодол санааг ариулдаг нь хө
Эзэн Таны увидасаа хө

Элгэн хадад уулс нь хө
Эгнэшгүй Эзэний бүтээлээ хө
Ээдрээтэй замыг залруулдаг нь хө
Эзэн Таны ухаанаа хө

Хамаг амьтан жигүүртэн нь хө
Хамгийн Эзэний бүтээлээ хө
Хавьгүй үнэнийг ухаардаг нь хө
Эзэн Таны ивээлээ хө

Итгэлийн ахан дүүс нь хө
Элбэрэлт Эзэний ерөөлөө хө
Эндүү андуу алхуулдаг нь хө
Ивээлт Эзэний гайхамшигаа хө

0 сэтгэгдэл: