Зэлүүд тал гандсан өвс мэт
Ангаж цангасан миний сүнс
Их Эзэний зөвшөөрсөн сүнсийг
Чин зүрхнээс хүлээж байна
Ангаж цангасан энэ газарт
Намираа хур оруулдаг шиг
Ариун Сүнсний бороог оруулж
Шинэ амийг надад өгөөч
Намираа борооны дууг сонсоод
Уул горхи цэнгэн бүжнэ
Хаврын анхны бороо адил
Ариун Сүнс надад өгөөч
Цаг улиралд хур бороог оруулж
Өвс ногоог ундаалдаг шиг
Цангасан миний энэ сүнсийг
Ариун Сүнс ундаалж өгөөч
Хувирашгүй энэ хайрын гэрээг
Зөрчиж та чадна гэж үү
Их Эзэн ивээлээ дүүргэн
Өгнө гэдэгт итгэж байна
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл: