Есүсийг дагаж Түүнд дуулгавартай байвал

Filed under: by: Mgl - Praise

Есүсийг дагаж Түүнд дуулгавартай байвал
Бидний явах зам саадгүй болно
Эзэнд итгэн найдаж дуулгавартай дагавал
Эзэн үргэлж хамт байх болно
Итгэж дага Та өөр зөв зам байхгүй
Аз жаргал бол Есүсийнх итгэж дага Та

Биднийг зовлон эдэлж хохирол амсахад
Эзэн тэр даруй туслах болно
Эзэнд итгэн найдаж дуулгавартай дагавал
Эзэн тайвшралыг өгөх болно

Бусдын ачааг үүрч гунигийг тайвшруулбал
Эзэн шагналыг өгөх болно
Эзэнд итгэн найдаж дуулгавартай дагавал
Эзэн үргэлж ерөөх болно

Бид авсан бүх зүйлээ Их Эзэнд өргөвөл
Агуу хайрыг нь олох болно
Эзэнд итгэн найдаж дуулгавартай дагавал
Эзэн ивээлээ бялхаах болно

Эзэний хүчийг аван үгээс нь суралцаж
Түүнд үйлчлэн амьдарцгаая
Эзэнд итгэн найдаж дуулгавартай дагавал
Эзэн биднийг хайрлах болно

0 сэтгэгдэл: