Гэмийн хүнд ачааг

Filed under: by: Mgl - Praise

Гэмийн хүнд ачааг үүрч ядарч байвал
Чиний сэтгэлд Эзэнийг угтан авч
Өгөөмөр хүн болохыг хүсэж байвал
Аврагч Эзэнийг угтан авагтун

Ариухан сэтгэлтэй болохыг хүсвэл
Чиний сэтгэлд Эзэнийг угтан авч
Амийн ус шимтэнхэн уухыг хүсвэл
Аврагч Эзэнийг угтан авагтун

Чин үнэнч найзтай болохыг хүсвэл
Чиний сэтгэлд Эзэнийг угтан авч
Сэтгэлдээ амгаланг авахыг хүсвэл
Аврагч Эзэнийг угтан авагтун

Баясгалант магтан дуу өргөхийг хүсвэл
Чиний сэтгэлд Эзэнийг угтан авч
Энх амрын тэр оронд орохыг хүсвэл
Аврагч Эзэнийг угтан авагтун

0 сэтгэгдэл: