Ер бусын титмийг Та аваач
Амьдралын Эзэн минь
Өргөст титэм өмссөнөө
Надад бүү мартуулаач
Тэр Гэтсэмэн дэх гуйлтыг
Та үргэлж дурсан сануулаач
Тэр модон загалмайн ивээлээр
Та намайг удирдаач
Ариун Аврагч нойрсох үед
Тэнгэр элч нар хамгаалсан
Амгалан нойрссон тэр булшаа
Та надад харуулаач
Үүрээр очсон Мариа шиг
Тэр булш руу явуулаач
Хадан булшнаас амилснаа
Та надад үзүүлээч
Миний төлөө эдэлсэн
Таны бүх зовлонг
Би ч бас туулан өнгөрнө
Та намайг удирдаач
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл: