Гал дөл мэт Ариун Сүнсээ

Filed under: by: Mgl - Praise

Гал дөл мэт Ариун Сүнсээ
Хүсэн гуйж буй бидэндээ
Давалгаалан хурдан буун ирж
Цог жавхлангаа үзүүлээч


Дахилт:
Ариун Сүнсээ энд ирээд
Миний сүнсний залбирлыг
Зөвхөн Та биелүүлж өгөөч
Найдан хүлээх бидэндээ
Галаа галаа хангалттайгаар дүүргээч дээ


Тахилын ширээн дээрхи галд
Бидний бие мэт амин сүнс
Өөртөө үүрсэн бүх зүйлүүд
Одоо Танд өргөгдөж байна

Бүхий л зүйлээ Танд өргөж
Хоосон болсон энэ сэтгэлд
Их Эзэний нэрийн төлөө
Ариун Сүнс минь дүүргээч дээ

Авралын Их Эзэн минь
Ариун Сүнсээ зөвшөөрөөч
Түүнд итгэн залбирч буй тул
Одоохон буун ирээч дээ

0 сэтгэгдэл: