Өглөө эртлэн босоод хүү чинь
Өөрийн Бурхандаа залбирна
Өөдөө явах замыг заасан
Таны хүчинд сөгдөн залбирна
Өдрийн нарны элчинд уяраад
Өөрийн амьдралдаа баясан залбирна
Өөрөөсөө илүү бусдыг хайрлах
Өгөөмөр сэтгэлд тань бишрэн залбирна
Үдшийн бүрийг ширтэн зогсоод
Өөрийн гэмийг үглэн залбирна
Одод түгсэн шөнийн тэнгэрээс
Онцгойлж Таныг хайн залбирна
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл: