Есүс миний хүч чадал
Та миний амь болсон
Аврагч Есүсээс салан холдвол
Гэмд шигдэн живнэ
Аяга дүүрэн нулимс бүрхэж
Сэтгэлд минь зовиур хуралдсан
Намайг тайвшруулж хүчийг өгдөг Их Эзэн
Есүс миний хүч чадал
Та миний найз болсон
Тэрхүү ивээлийг хүсэн гуйвал
Хангалттай авна
Нарны илч бороог өгдөг тул
Хурааж авах тариа их байна
Амтат үр жимс арвин өгдөг Их Эзэн
Есүс миний хүч чадал
Та миний баяр хөөр болсон
Агуу тушаалыг даган биелүүлж
Итгэмжит байна
Өдөр шөнөгүйгээр хамгаалуулж
Зөв замаар явуулдаг учраас
Итгэн найдаж даган явна Их Эзэн
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл: