Их Эзэн жаал хүү маань (2-р хувилбар)

Filed under: by: Mgl - Praise

Их Эзэн жаал хүү маань хонох байргүй тул
Эрх чадалт дээд хүмүүн малын оймд хэвтсэн
Цэлмэг тэнгэрийн одод Түүнийг харж байлаа
Энхрий бяцхан Есүс өвсөн дээр нойрслоо

Малын дуу жаал хүүг маань цочоон сэрээсэн ч
Мөнөөх бяцхан Есүс ердөө ч уйлаагүй
Их Эзэн Есүсээ Танд би их хайртай
Өглөө болж үүр цайтал надтай хамт байгаач

Их Эзэн Есүсээ хажууд минь байгаач
Энэрэлт хосгүй хайраа үргэлж харуулаач
Та Өөрийн хүүхдүүдээ ивээн адислаач
Тэнгэрийн улсдаа биднийг мөнхөд амьдруулаач

0 сэтгэгдэл: