Их Эзэний бүрээн дуу

Filed under: by: Mgl - Praise

Их Эзэний бүрээн дуу тэнгэр газар нүргэлэхэд
Есүс үүлэн дундаас дахин бууж ирээд
Ер бусын туслагч нараа
Дэлхийн бүх улсад илгээж
Аврал авсан итгэгч нараа цуглуулна

Миний нэрийг бүрээн дуугаар
Миний нэрийг бүрээн дуугаар
Миний нэрийг бүрээн дуугаар дуудахад
Мөнхийн жаргалтай улсад орно

Булшинд гүн нойрссон итгэгч хүмүүс
Эргэн амилаад
Yхлийг ялан дийлж мөнхөд амьдарна
Yүлэн дунд Их Эзэний хүмүүс
Цуглан уулзаж байхад
Тэнгэрт орших Эзэний царайг харна

Их Эзэний дахин ирэх өдрийг бид нар мэдэхгүй
Yргэлж сэрэмжтэй байж Түүнээс гуйцгаая
Хамгаас ариун хаан ширээний
Өмнө очих хүртэл
Тэсвэр тэвчээртэйгээр Түүнийг хүлээцгээе

0 сэтгэгдэл: