Их Эзэний үгийг сонсоод дуулгавартай дагагч нь
Хадан суурин дээр барьсан бат бөх сайн байшин мэт
Бороо орж гол үерлэн ширүүн шуурга дэгдэвч
Хадан суурин дээр барьсан тэр байшин үл нурна
Сайн барья сайн барьцгаая
Байшингаа сайн барьцгаая
Мөнхийн хадан суурин дээр
Байшингаа сайн барьцгаая
Их Эзэний үгийг сонсоод дагалгүй үл үйлдэгч нь
Элсэн суурин дээр барьсан хэврэгхэн байшин мэт
Бороо орж гол үерлэн ширүүн шуурга дэгдэвч
Элсэн суурин дээр барьсан хэврэгхэн байшин нурна
Энэ дэлхийн хүмүүс нь барилгачин учраас
Хадан суурин дээр юм уу элсэн сууринд барьдаг
Аврагч Их Эзэн ирээд барилгыг шалгах үед
Барьсан гавьяаны дагуу шагнал шийтгэл өгнө
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл: