Их Эзэнийг мэдэхгүй амьдарч байхдаа

Filed under: by: Mgl - Praise

Их Эзэнийг мэдэхгүй амьдарч байхдаа
Алдартай Их Эзэнийг доромжилж байсан
Агуу хайр ивээл тань дүүрэн бялхаан
Намайг дуудсанд үнэхээр талархаж байна

Их Эзэнээс авсан авъяас чадлаа
Үр дүнтэй ашиглан хичээн зүтгэсээр
Эргүүлэн хоёр дахин илүүг өргөвөл
Итгэмжит сайн зарц гээд шагнал авна

Хүч чадал сул дорой мөхөс надад
Эрхэм чухал ажлыг Эзэн даатгасан
Энэ ивээлд баярлан талархаж байна
Өргөл болж Их Эзэнд итгэмжит байна

Хийж байгаа ажил минь маш бага байна
Нүдэнд минь үзэгдэх үр жимс үгүй ч
Их Эзэндээ үхэн үхтлээ үнэнч байвал
Ирээдүйд мөнх амийн титэм авна

0 сэтгэгдэл: