Их Эзэн бол хүчирхэг цайз

Filed under: by: Mgl - Praise

Их Эзэн бол хүчирхэг цайз миний бамбай зэр зэвсэг юм
Зовлонгийн дундаас бид нарыг авран гаргадаг Аврагч юм
Эртний дайсан сатан энэ үед хүч гарган заль мэх эрх чадлаар
Зэвсэглэн байна хэн түүний эсрэг тэмцэх вэ

Өөрийн хүчинд найдах юм бол ялагдахаас өөр аргагүй
Хүчирхэг баатар гарч ирэн миний өмнөөс тулалдаж байна
Энэ баатар бол түм түмэн цэргийн эрэлхэг жанжин Есүс Христ
Түүнтэй хэн тэмцэх вэ Тэр заавал ялан дийлнэ

Энэ дэлхийд хорон муу сүнснүүд биднийг залгихыг санаархавч
Айж эмээлгүйгээр зогсоорой үнэн ялах цаг ирнэ
Эд хөрөнгө алдар нэр төрөл садан амь насаа бүгдийг алдавч
Үнэн амьд байж Түүний улс үүрд мөнхөд байна Амээн

0 сэтгэгдэл: