Чиний туулах замд Их Эзэний амгалан байг
Амар тайвны Хаан чамтай хамт байна
Чиний алхам бүрийг Эзэн минь удирдаг
Эзэний хүчит гар чамайг хөтөлнө
Чиний туулах замд Их Эзэний ивээл нь байг
Алдарт Эзэн чамтай хамт байна
Чиний гишгэх бүх газрыг Эзэн минь удирдаг
Чи Эзэний замыг бэлтгэх болно
Эзэний хаанчлалын төлөө
Замд гарч буй анд найз минь
Эзэн яв гэж тушааж байна
Эзэний нэрээр чи явагтун
Ангаж цангасан цөл газарт
Алаг цэцэг дэлгэрч
Хүмүүс чиний амьдралаас
Их Эзэний алдрыг харах болно
Хүчирхэг зоригтой бай
Дэлхийг ялсан бидний Их Эзэн
Чамтай үргэлж хамт байж
Шинэ хүч чадлыг чамд өгнө
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл: