Миний сүнс ивээл аваад

Filed under: by: Mgl - Praise

Миний сүнс ивээл аваад
Гэмийн ачааг тайлж хаясанд
Гэм гунигтай энэ хорвоо ч
Ер бусын улс болон хувирлаа

Халлелүяа магтан дуулъя
Миний бүх гэм цагаатгагдсан
Есүс Эзэнтэй хамт байхад
Хаана ч байсан Их Эзэний улс

Их Эзэнтэй уулзахаас өмнө
Хол харагдсан Их Эзэний улс
Миний сэтгэлд байгуулагдан
Өдрөөс өдөрт улам ойртоно

Өндөр уул өргөн талд ч
Урцанд ч бай ордонд ч бай
Есүс Эзэнийг залсан газар
Хаана ч байсан Их Эзэний улс

0 сэтгэгдэл: