Орчлон дэлхийгээр хэрэн тэнэхдээ

Filed under: by: Mgl - Praise

Орчлон дэлхийгээр хэрэн тэнэхдээ
Их Эзэнийг мэдэхгүй явсан
Өөрийн зоргоор зөрүүдлэн
Гэм нүглийг хийсээр ирсэн

Есүс ээ энэхэн бие минь
Уучлалыг авч чадна гэж үү
Өт хорхойноос дор би чинь
Өршөөлд тань багтана гэж үү

Олон хүмүүс над дээр ирээд
Миний найз болсон ч гэлээ
Өвчтэй бие шархтай сэтгэл минь
Тайвшралыг авч чадсангүй

Есүс ээ энэ биеийг минь
Өрөвдөн өршөөн соёрхооч
Түшиг тулгуургүй бие минь
Тайтгарлыг авахыг хүсэж байна

Нүгэлт миний ёолон шаналахыг
Их Эзэн Есүс сонссон
Сорвитой тэр хайрын гараараа
Миний биед хүрсэн Эзэн

Эзэн минь энэхэн бие минь
Дахин нулимс унаган байна
Эзэн минь надад одоо ямар ч
Зовинол шаналал үгүй

Өөрийн нүгэл хүнд ачаагаа
Бүгдийг нь хөсөр хаялаа
Их Эзэн Есүс минь
Надтай үргэлж хамт байдаг

Эзэн минь энэхэн бие минь
Хязгааргүй их баярлаж байна
Өөрийн бие сэтгэл сүнсээ
Их Эзэнд өргөн барьж байна

0 сэтгэгдэл: