Тэр гэрэлт саруул шөнө дунд

Filed under: by: Mgl - Praise

Тэр гэрэлт саруул шөнө дунд
Тэнгэр элч нар ирээд
Алтан ятгаа гартаа бариад тэд магтан дуулцгаалаа
Амар амгалангийн Хаан ирэх тул тайван бай
Энэ шуугиант дэлхий бүгдээрээ аниргүй дүнсийнэ

Тэнгэр элч нар жигүүр дэлгэн энэ газар дээр буун ирж
Амар амгалангийн Хааныг дахин магтан дуулахад
Уйтгар гунигтай дэлхийд агуу тайвшрал ирлээ
Бүх дэлхий баярлан баясаад бүгд магтан дуулцгаана

Энэ зовлонт дэлхий дээр амьдран ачааг үүрэгч хүмүүс
Бартаат уулнуудыг давахдаа гаслан зовлонг амсана
Нүгэлт дэлхий дээр амьдравч шинэ найдварыг аван
Тэнгэр элчийн магтаалыг сонс ч амар амгалан бай

Эртний зөнчийн зөгнөл биелэн тэр Бэтлэхэм хотод
Бүх дэлхийг Аврагч Эзэн бяцхан Есүс төрлөө
Тэнгэр элч нарын баярт дуу дахин сонсогдох үед
Энэ дэлхийд амьдрагч бүх хүмүүс баярын дуунд уярна

0 сэтгэгдэл: