Миний мөнхийн амьдрал

Filed under: by: Mgl - Praise

Миний мөнхийн амьдралын өмч
Аминаас илүү эрдэнэ юм
Миний зорьж буй газрыг хүртэл
Надтай хамт байгаач дээ

Есүс рүү ойртож байна
Есүс рүү явж байна
Миний зорьж буй газрыг хүртэл
Надтай хамт байгаач дээ

Дэлхийн баялаг эрдэнэс болон
Алдар нэрийг үүрд орхиод
Бартаат замыг туулах хүртэл
Надтай хамт байгаач дээ

Есүс рүү ойртож байна
Есүс рүү явж байна
Бартаат замыг туулах хүртэл
Надтай хамт байгаач дээ

Харанхуй хавцлыг туулан өнгөрч
Түгшүүрт далайг гатлаад
Мөнхийн орны үүдийг хүртэл
Надтай хамт байгаач дээ

Есүс рүү ойртож байна
Есүс рүү явж байна
Мөнхийн орны үүдийг хүртэл
Надтай хамт байгаач дээ

0 сэтгэгдэл: