Сайхан сэтгэлт хоньчин Эзэн минь

Filed under: by: Mgl - Praise

Сайхан сэтгэлт хоньчин Эзэн минь
Үргэлж удирдан дагуулж
Шимтэй ногоон хөндий уул талаар
Биднийг бэлчээрлүүлээч дээ

Ариун хоньчин Аврагч Есүс
Биднийг үргэлж удирдаач
Ариун хоньчин Аврагч Есүс
Биднийг үргэлж удирдаач

Хонин сүргийн Эзэн Есүс минь
Бидний замыг удирдаач
Хонин сүргийг гэмээс хамгаалаад
Төөрсөн нэгнийг нь авраач дээ

Ариун хоньчин Аврагч Есүс
Бидний гуйлтыг сонсооч
Ариун хоньчин Аврагч Есүс
Бидний гуйлтыг сонсооч

0 сэтгэгдэл: