Миний баяр баясгалан миний найдвар

Filed under: by: Mgl - Praise

Миний баяр баясгалан миний найдвар
Миний мөнх амь болсон Эзэнээ
Бүхий л өдөржин шөнөжин магтан дуулавч
Байнга сэтгэлд минь дутагдаж байна

Хайрлан дурсан санадаг миний сайн хоньчин
Аль ч цэцэгт ногоон цэцэрлэгт
Хонин сүрэгтэйгээ замдаа хамт яван
Хамтдаа хөгжилдөн баярладаг

Зам ч үгүй өргөн зэлүүд хээр талаар
Хичнээн хайвч замаа олохгүй
Зүг бүрт хэсэн тэнүүчлэх намайг хараад
Дайсан минь элэглэн шоолно

Эзэний энэрэнгүй амар тайван дүр төрх
Тэнгэр элч баяртай угтан
Их Эзэний гайхамшигтай үнэн үгэнд
Тэнгэр газар хариу өгнө

Чин зүрхнээс минь дурсагдах Есүс минь ээ
Таны дуу хоолой ч хөгжилтэй
Миний шинэ амь жинхэнэ найдвар болсон хүн
Ганцхан Есүс Эзэн билээ

0 сэтгэгдэл: