Миний Аавын бүтээсэн

Filed under: by: Mgl - Praise

Миний Аавын бүтээсэн үнэхээр сайхан энэ дэлхий
Хааны хувцаснаас үзэсгэлэнт гоёмсог
Сараан цэцэг мэт
Шувуудын уяхан жиргээ Эзэнийг магтан дуулах мэт
Миний Аавын бүтээх ур ухаан
Ямар гайхамшигтай вэ

Миний Аавын бүтээсэн үнэхээр сайхан энэ дэлхий
Шөнийн тэнгэрт гялалзах од
Өглөөний тунгалаг наран мэт
Хөлгүй их гүн далай мөнх сарьдаг оргилууд
Миний Их Эзэний сүр жавхланг
Юутай сайхан дүрслэнэ вэ

Миний Аавын бүтээсэн үнэхээр сайхан энэ дэлхий
Уул талд шуугин исгэрэх салхи
Намуухан урсах боргио
Байгалийн бүх чимээнээс Түүний дуу сонсогдох нь
Их Эзэний тэр агуу хүслийг
Надад ойлгуулах мэт

0 сэтгэгдэл: