Та Өөрөө иржээ

Filed under: by: Mgl - Praise

1. Булиглан шаналах зүрхийг минь тайвшруулж
Бузар үйлийн тогооноос
Та намайг татжээ
Бодол оюунаар минь үл хүрэх газраас
Буурай миний биеийг авахаар
Та Өөрөө иржээ

Би Танд хайртай Есүс
Би Танд хайртай /х2

2. Итгэл бишрэл бүгдийгээ хайрлаад
Элбэрэл хайрын сургаалаа
Та надад өгчээ
Гэмээс намайг чөлөөлж гэрэлд Та гаргаад
Гэмтэй миний биеийг авахаар
Та Өөрөө иржээ

3. Баяр баяслын гэрлээ Та тусгаад
Бусдын нүглийг Өөртөө авч
Та золиослогджээ
Ариун нандин биеэ хайрын өргөл болгоод
Амьгүй миний биеийг авахаар
Та Өөрөө иржээ

0 сэтгэгдэл: