Таны оршихуйд би зогсоод

Filed under: by: Mgl - Praise

Таны оршихуйд би зогсоод
Таны хайрыг мэдэрхийг хүснэ
Тэртээ холоос намайг зорьсон
Гайхамшигт хайрыг тань

Айдас ичгүүрээ ардаа орхиод
Ариун Таны сэнтийн өмнө сөгдөөд
Анхилуун үнэрт магтаалыг
Тандаа өргөе

Намайг хайраар бялхуулаач
Сэтгэл зүрхийг минь эмчлэн анагаагаач
Ариун сүнс минь Та салхилаач
Агуу үйлсийг зөгнөн харуулаач

0 сэтгэгдэл: