Тэр өндөр оргил тийш хандан

Filed under: by: Mgl - Praise

Тэр өндөр оргил тийш хандан
Өдөр бүр мацан явж байна
Миний жинхэнэ хүсэл сэтгэл
Өдөр бүр Эзэнээс гуйж байна

Их Эзэн минь намайг дагуулж
Тэр оргил дээр хөтлөн гаргаач
Өндөр оргил гэрэл хайраар
Үүрд мөнхөд бялхан дүүрч байна

Гэм гуниг зовлонтой газар
Амьдран сууж байгаа боловч би
Гэрэлтэй өндөр оргилыг
Өдөр бүр ширтэн харж байна

Эргэлзэх мананг сарниулдаг
Шанлалын үүлгүй тэр оргил
Баяр хөөр үнэн амгалан
Зөвхөн тэр оргил дээр байдаг

Бартаатай өндөр энэ замыг
Чадлаараа туулан гарч явна
Дахин Танаас гуйн ярьж байна
Эзэн минь намайг удирдаач

Миний Их Эзэнийг даган явж
Тэр өндөр оргил дээр очоод
Мөнхийн тэр жаргал ивээлийг
Баяр хөөртэйгөөр магтаарай

0 сэтгэгдэл: