Сионы гэрэлт баясгалант өглөө

Filed under: by: Mgl - Praise

Сионы гэрэлт баясгалант өглөө
Харанхуй энэ хорвоод үүр цайж байна
Хамаг зовлонгоо жаргалаар солилоо
Сионы сүр жавхлант гэрэл тусч байна

Сионы гэрэлт баясгалант өглөө
Эрх чөлөө боолчуудад буцан ирж байна
Эртний зарлагуудын мөрөөдсөн авралыг
Хүн төрөлхтөн хуваалцаж байна

Шинэхэн ногоо талд ургаж байна
Ширгэсэн гол мөрөнд ус урсаж байна
Энэ уулнаас тэр ууланд цуурай хадаж байна
Есүсийн хайр ивээлийг магтан дуулж байна

Мөрөн далай тал хээр нутгаа
Магтаалыг Их Эзэнд өргөсүгэй
Дайн дажин гэмт явдлаар бузартсан дэлхийн
Магтаалын дуулал тэнгэрт хүрч байна
Амээн

0 сэтгэгдэл: