Сэргээгээч

Filed under: by: Mgl - Praise

Эзэн миний хатсан нулимсыг сэргээгээч
Бөхөж байгаа зүтгэлийг минь дахин шатаагаач
Эзэн миний анхны хайрыг сэргээж өгөөч
Эзэн таны өмнө ирж сөхрөн хашхиран гуйхад туслаач
Эзэн таныг магтахдаа сүнс минь бүжиг бүжнэ
Миний амьдралаар Эзэн Таны алдрыг харуулж өгөөч ээ
Мөргөх үед миний сүнсийг Эзэн баяр хөөрөөр дүүргээч
Миний бүх биеэс Эзэний анхилуун үнэрийг Та гаргаач

Дх:Шархалсан сүнсийг минь сэргээж өгөөч Эзэн
Эзэний өмнө чин үнэнчээр зогсоож өгөөч ээ
Туйлдсан сэтгэлийг Та сэргээж өгөөч ээ
Миний сүнсийг цэвэр ариун босгож өгөөч ээ

0 сэтгэгдэл: