Би магтах болно

Filed under: by: Mgl - Praise

Таны нүднээс гэрэлтэх агуу хайр

Миний бурууг далдлан надруу ширтэхэд

Ойлгохгүйн Эзэн минь харуулаач надад байгаа газраа

Гэм буруугаар дүүрэн зүрх минь

Өдөр шөнөгүй Таныг ширтэн хүлээнэ

Сэтгэлд минь мэдрэгдээч

Зүрхэнд минь ариун гараа хүргээч

Хараач гэм буруугийн дунд би мэндэлсэн

Нүглийн дунд эх минь намайг тээсэн

Сонсооч зүрх минь Таныг дуудан цохилоход

Надад хариулж хайрын үгээ шивнээч

Би магтах болно зогсохгүй

Дуулах дуунууд минь дуусашгүй

Таниас ирсэн хайр надад үргэлж үнэнч үлдсэн

Чадахгүйн Эзэн минь чадахгүйн

Үнэндээ би Танд дэндүү их хайртай

Сэтгэл минь урвасан ч Таниас холдож чадахгүй

0 сэтгэгдэл: