Гэрэлтэй өдрөөс хурц мөнхийн улс
Итгэлээр сэтгэлээр тэмүүлнэ
Итгэгчдэд зориулсан тэр газрыг
Их Эзэн байгуулан бэлтгэж байна
Удахгүй удахгүй бид бүхэн
Тэр газар уулзалдана
Удахгүй удахгүй бид бүхэн
Тэр газар уулзалдана
Нүд гялбам хурц гэрэл буй учраас
Тэр газар харанхуй оршихгүй
Найзтайгаа тэр газар уулзах үед
Баярлан түүнтэйгээ золгоцгооно
Дэлхийгээс салж одсон итгэгчид
Тэнгэр дэх тэр газар уулзах үед
Хүмүүсийн бүх зовлон үгүй болж
Хагацлын хар нулимс ч арилна
Гэрэлтэй тэнгэр дэхь Их Эзэнийг
Бид бүхэн дээдлэнхэн амьдарна
Ариухан хүмүүсийн баярын дуу
Цог жавхланг Их Эзэнд өргөнө
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл: