Хайргүй хатан үнэнгүй цангасан
Хуурамч хорвоогийн хуйн дотор
Хаашаа явахаа үл мэдэн
Хөл алдан бүдчин явахад
Таны үг гэрэлт дэнлүү
Төөрч цөхрөн тэмтчин явахад
Гэрлээ тусган мэлмийг нээсэн
Таны үг гэрэлт дэнлүү
Зовлон гуниг үхэл нөмрөвч
Замбуу тивийн хувь заяаг
Сөрөн зогсох тэнхээ алдран
Сөхөрч бөхийн харамсах мөчид
Амьдрал бэлэглэсэн Таны үг
Алхам бүрийг минь гэрэлтүүлж өгсөн
Гэрлээ өгсөн Таны үг
Гишгэх газрыг минь гэрэлтүүлж өгсөн
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл: