Дуулан магтмаар болох юм

Filed under: by: Mgl - Praise

Дэлгэрэх цэцгэсийн дэлбээнд хурын ус буух шиг
Дэнслэх зүрхний гүнд хуурын аялгуу эгшиглээд
Дээдийн дээд ерөөлт Бурхан Таны хайрыг
Дэлхийн хязгаар хүртэл дуулан магтмаар болох юм

Сүүдэртэн байсан дэлхийд наран авхай гийх шиг
Сэмэрсэн сэтгэлийн үзүүрт баярын эгшиг хөглөгдөөд
Мөнхийн мөнх авралт Бурхан Таны ивээлийг
Мянган бээрийн газарт хүргэн дуулмаар болох юм

Бараантан хурсан тэнгэрт солонго татаад цэлмэх шиг
Будилах амьдралын харгуйд гэрлийн үзүүр гялбаад
Ариунаас ариун чанарт Бурхан Таны хүчинд
Алдрай биеэ даатган сөгдөн мөргөмөөр болох юм

0 сэтгэгдэл: