Дуудлага авсан энэхэн бие минь

Filed under: by: Mgl - Praise

Дуудлага авсан энэхэн бие минь
Хаашаа ч гэсэн явах болно
Дарамт зовлон баяр жаргалд
Их Эзэнийг л дагаж явна
Ямар хүмүүн хорьж чадах вэ
Үхэл ч намайг хорих юм уу
Ямар хүмүүн хорьж чадах вэ
Үхэл ч намайг хорих юм уу

Агул хөндий эзгүй цөлөөр ч
Баярын мэдээг тараан явна
Содом хот шиг гудамжинд ч
Хайрыг тэврээд хүрээд очно
Боол миний биед байгаа бүхнийг
Харамгүйгээр Эзэнд өргөе
Боол миний биед байгаа бүхнийг
Харамгүйгээр Эзэнд өргөе

Эрхэм алдар бүх эрх мэдлийг
Эзэн минь Та Өөртөө аваач
Ад үзэгдэх загалмайг би
Өөрөө үүрээд явах болно
Алдар нэр ч үгүй амьдрал хэцүү ч
Талархал өргөн Тандаа үйлчилье
Алдар нэр ч үгүй амьдрал хэцүү ч
Талархал өргөн Тандаа үйлчилье

0 сэтгэгдэл: