Итгэлийн эрчүүд ээ босч
Их Эзэнийг магтан дуулъя
Дорой үедээ хүчтэй байж
Эмтэрсэн зүрхээ эдгээе
Дөрвөн зүг найман зовхист
Их Эзэнд хашгиран дуул
Есүс бол бүхний Аврагч
Тэнгэр дэлхийн Эзэн
Үнэний эмэгтэйчүүд ээ босч
Шархалсан зүрхийг анагаая
Агуу Эзэний гайхамшигт
Хүч чадлыг хэмжээлэшгүй
Гэмтсэн жигүүрээ дэлгэн
Гайхамшигт магтаалыг дуул
Өндөрт залрагч Их Эзэний
Нигүүслээр дахин ниснэ
Дүрэлзэх гал догшин үерт унасан ч
Түүний нэрийн хүчээр бид шинэчлэгдэнэ
Гүн гүнзгий хайраар тань бид хайрлагдаж
Ганцхан үнэнийг тунхаглана
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл: