Их Эзэн Есүсийг минь зэвтэй гурван хадаасаар

Filed under: by: Mgl - Praise

Их Эзэн Есүсийг минь зэвтэй гурван хадаасаар
Тэр үед тэр хүмүүс тамлан цовдлов
Алхны дуу миний сэтгэлд цуурайтан хадаж байна
Миний гэмийг тэр цус угаасан

Эзэн минь тэдний гэмийг цагаатган өрөвдөөч гэж
Есүс Эзэн уйлан байж гуйсан
Эцсийнхээ дусал цусаа миний төлөө урсгасан
Миний гэмийг тэр цус угаасан

Эзэн минь миний сүнсийг одоо хүлээн аваач гэж
Шаналан нулимс дусаан гуйж байсан
Ариухан нандин тэр цус миний гэмийг угаасан
Миний гэмийг тэр цус угаасан

Доромжилж шоолсон хүмүүс Есүсийн хувцсыг тайлаад
Түүний хавирга руу жадалсан
Эцсийнхээ дусал цусаа миний төлөө урсгасан
Миний гэмийг тэр цус угаасан

0 сэтгэгдэл: