Их Эзэн Есүс минь

Filed under: by: Mgl - Praise

Их Эзэн Есүс минь
Та намайг удирдаач
Энэ бие сэтгэл бодол сүнсээ
Тандаа өргөж байна
Тарчлал зовлон жаргалыг
Та зохицуулан шийдээрэй
Та намайг жолоодоорой
Өөрийнхөө хүслээр

Их Эзэн Есүс минь
Та намайг удирдаач
Гамшиг зовлон уйтгар дунд ч
Амар тайван байлгаач
Гэгээн Эзэн минь ч гэсэн
Нулимс дусаан уйлж байсан
Та намайг жолоодоорой
Өөрийнхөө хүслээр

Их Эзэн Есүс минь
Та намайг удирдаач
Өөрийнхөө бүхийл амьдралыг
Эзэн Тандаа даатгаад
Өнөд мөнхийн орон руу
Амарлангуй тэмүүлнэ
Үхсэн ч амьд ч жолоодоорой
Өөрийнхөө хүслээр

0 сэтгэгдэл: