Магтан дуул ивээлээ хайрласан Эзэнээ

Filed under: by: Mgl - Praise

Магтан дуул ивээлээ хайрласан Эзэнээ
Түүний агуу хайрыг тунхаглацгаая
Тэнгэрийн элч нар Түүнийг алдаршуулж хүндлэгтүн
Ариун Эзэнээ хүндлэн алдаршуулъя
Бүхий л өдөржин хонио манах хоньчин мэт
Өөрийн хүүхдээ хайрлан хамгаалдаг юм

Магтан дуул Их Эзэний агуу хүч чадлыг
Магтан магтан мөнхөд магтан дуулъя

Магтан дуул ивээлээ хайрласан Эзэнээ
Бидний төлөө тамлуулан алагдсан
Бүхнийг Аврагч Есүс бол авралын найдвар
Даруу зангаар хүндэтгэн мэхийцгээе
Магтан дуулагтун гэмийг минь үүрсэн Эзэнийг
Түүний хайр бол хязгааргүй их билээ

Магтан дуул ивээлээ хайрласан Эзэнээ
Магтан дуул ер бусын элч нараа
Есүс биднийг удирдан залж байгаа учраас
Алтан титмийг нь Их Эзэндээ өргөе /өө/
Аврагч Их Эзэн бузартсан дэлхийг ялаад
Алдартайгаар бидэнд буцан ирнэ

0 сэтгэгдэл: