Магтан дуулал эгшиглэж байхад

Filed under: by: Mgl - Praise

Магтан дуулал эгшиглэж байхад
Хүмүүн бүхэн баяртай
Тэнгэрийн Эзэн Аавын нэр сүр
Ариун ариун ариун юм
Хүн бүхэн магтан дуулцгаая
Ариун оршигч Их Эзэнийг

Халлелүяа Халлелүяа
Халлелүяа Амээн

Их Эзэний минь эрх чадал
Мөнхийн мөнхийн мөнхийн юм
Их Эзэний минь алдарт улс
Ариун ариун ариун юм
Тэнгэрт залрагч Их Эзэн
Дэлхий нийтийг хянаж байна

Их Эзэн минь хүсэл бодлоо
Өөрийн санаснаар биелүүлнэ
Элбэрэлт Аавын хүсэл бодол
Ариун ариун ариун юм
Есүс минь ээ хурдан ирээч
Баярт өдрийг бидэнд өгөөч

0 сэтгэгдэл: