Уудам их орчлонгийн дор би хэн бэ

Filed under: by: Mgl - Praise

Уудам их орчлонгийн дор би хэн бэ
Уужуу ардын минь хувь тохиол юунд вэ
Урагшлах амьдралын минь зам хэний гарт вэ
Уужим сэтгэлд минь тайлал хаанаас ирдэг вэ

Ухаарал бүрээс хүн гэгээрэхийг хүсэвч
Уужрах сэтгэл хэзээ ч ханахгүй
Урдах замаа л тэр харж явмаар байвч
Учрал бүртэй тулгарах болдог

Үлэмж их буян үйлдсэнээр бурхан болох уу
Үйлийн үрээ эдлэж барах нь үнэнд нийцэх үү
Үргэлж баяртай сэтгэлийг хаанаас олох вэ
Үймрэх сэтгэлд минь тайлал хаанаас ирдэг вэ

Үйлс бүхнээс та тайлал бүхнийг хайвч
Үнэн худлын дунд зааг ялгаа бий
Үргэлжид гэрэлтэх ганцхан зам байна
Үлдсэн амьдралаа мөнх итгэл болго

Хайхрамжгүй явах нь хайрын илрэл үү
Харамсаж өнгөрөөсөн бүхэн гэмшил мөн үү
Хамаг юмсыг сайхнаар яаж бодох вэ
Хайлах сэтгэлд минь тайлал хаанаас ирдэг вэ

Хайсаар яваад амьдралаа харамсаж бүү үр
Хайсан бүхний тань хариуг тайлж өгөх
Харамгүй хайрын амин Үг Тэр хол биш ээ
Хичээж олоод үнэнээр амьдар аа

1 сэтгэгдэл:

On January 8, 2014 at 9:25 PM , Anonymous said...

Дууг нь оруулж өгөөчээ. Ямар гоё үнэн үгтэй дуу вэ?