Уулын бэлээр гол тань урсаж
Урсах газар бүрт сэргэлт авчирна
Уудам хөндий хээр тал нутагт
Ундрах гол тань энэ газар оршино
Их Эзэний минь гол биднийг бүжиглүүлнэ
Их Эзэний минь гол зүрхийг минь бадраана
Их Эзэний минь гол инээмсэглэл хайрлаж
Таны гол мөрөнд талархан баясана
Амьдрал тэтгэх Их Эзэний гол мөрөн
Ундлах бүхнийг сэргээн босгоно
Голын хөвөөг бараадан байгчид
Эзэнээр цанган эргэн ирнэ
Хайрыг өвөрлөн уулын тэртээгүүр
Эзэний оршихуйг бид хайсаар явна
Голын эргийг бид даган гүйсээр
Хүүг тань магтан баярлан бүжнэ
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл: