Та адислаач

Filed under: by: Mgl - Praise

Хөх тэнгэрийн агуу Их Эзэн минь
Монгол түмний минь сэтгэлийг Та анагаагаач
Уянгат сайхан аялгуу шингэсэн
Зүрх сэтгэл амь амьдралаа Тандаа зориулъя

Эцэг дээдэс минь нэгэн цагт
Эзэн тэнгэр минь гэж дууддаг байсан
Эрин зууны үр удам нь болсон бид
Ирээдүйгээ Эзэн тэнгэр минь гэж эхэлнэ

Та адислаач миний Монголыг
Та ерөөгөөч миний ард түмнийг
Та эдгээгээч миний уудам талыг
Бүх Монгол зөвхөн Таныг
Мэхийн хүндэтгэе

Та нэгтгээч миний Монголыг
Та чөлөөлөөч миний ард түмнийг
Та сэргээгээч миний уудам талыг
Бүх Монгол зөвхөн Таныг
Мэхийн хүндэтгэе

Мэхийн хүндэтгэе
Өвдөг сөгдөн мөргөм үү!

0 сэтгэгдэл: