Учирсан сорилт үүрсэн ачаагаа

Filed under: by: Mgl - Praise

Учирсан сорилт үүрсэн ачаагаа
Эзэн Есүсийн өмнө хэлбэл
Шаналсан намайг Тэр өрөвдөн харж
Бүхий л зовлонг минь Өөртөө авна

Хүнд ачаагаа ганцаараа үүрээд
Тэсч чадахгүй сөхрөн унахад
Намайг өрөвдөж аврах хүн бол
Ивээлийн Эзэн зөвхөн Есүс

Бэрхшээл зовлон хэцүү бүхнээ би
Эзэн Есүсийн өмнө хэлбэл
Агуу хайраа Тэр надад үзүүлэн
Өөрийн гараар намайг аварна

Үүрсэн ачаагаа дийлэхгүй үедээ
Эзэн Есүсийн өмнө хэлбэл
Миний өмнөөс Тэр ачааг минь үүрч
Өөрийн гараар намайг аварна

Сэтгэл дэхь сорилт аймшигт гэмийг би
Эзэн Есүсийн өмнө хэлбэл
Есүс Тэр миний хүч чадал болоод
Өөрийн гараар намайг аварна

0 сэтгэгдэл: