Насны нар шингэлээ намайг аваач Та

Filed under: by: Mgl - Praise

Насны нар шингэлээ намайг аваач Та
Гүн харанхуй хучлаа надтай нэгдээч Та
Энэ амьдрал туйлдлаа гараа надад өгөөч
Эрж явснаа оллоо надтай хамт байгаач

Голын ус урсах нь миний амьдрал мэт
Хүн миний жаргал зулын гэрэл байж
Бүх орчлон зуурдынх ч намайг авч үлдээч
Их Эзэн Та минь эгнэгт хэвээрээ

Өнгөрөх мөч бүр минь Таных байгаасай
Орчлонг ялж гарсан онцгой хайр минь ээ
Намайг Та хөтлөөч гараа би өгье/өө/
Нартай ч бүрхэг ч өдөр надтай хамт байгаач

Гал шиг хайр ойртоход зовлон хайлж урсана
Зүрх сэтгэл угаах нулимс садарна
Хар үхэл ч намайг булааж чадахгүй
Булш ч намайг булахгүй надтай хамт байгаач

Харах нүд анилаа хайраа тусгаач Та
Гэмт миний төлөө юу хийснээ санаач
Гүн харанхуйг нэвтлэн гэрэл чинь туслаа
Амьдрал үхлийн алинд ч надтай хамт байгаач

0 сэтгэгдэл: